Information

Bea Johnson's Zero Waste lifestyle on CCTV America

Basic shortcuts

Ctrl + SSave subtitles
Ctrl + click
Double click
Edit highlighted caption
TabEdit next caption
Shift + TabEdit previous caption
EscLeave edit mode
Ctrl + SpacePlay / pause video
Ctrl + HomePlay selected caption
Ctrl + EnterSplit caption at cursor position
at current time

Advanced shortcuts

Ctrl + InsertAdd new caption
Ctrl + DeleteDelete selected caption
Ctrl + IEdit currently played segment
Shift + EnterNew line when editing
Ctrl + LeftPlay from -1s
Ctrl + RightPlay from +1s
Alt + LeftShift caption start time -0.1s
Alt + RightShift caption start time +0.1s
Alt + DownShift caption end time -0.1s
Alt + UpShift caption end time +0.1s

Annotation shortcuts

Ctrl + 1Hesitation
Ctrl + 2Speaker noise
Ctrl + 3Background noise
Ctrl + 4Unknown word
Ctrl + 5Wrong segment
Ctrl + 6Crosstalk segment
You are in the read-only mode. Close
00:00.0
00:16.3
Америкийн ССТВ-д өгсөн Беа Жонсоны ТЭГ ХОГ ХАЯГДАЛ / Зеро вэйст /амьдралын хэв маяг.
00:29.4
00:33.7
Миний хувьд энэхүү хэв маяг нь амьдралыг төвөгтэй болгодоггүй, харин ч энгийн болгодог.
00:38.9
00:44.5
Хүмүүс намайг гэртээ өдөржин суугаад Зеро вэйстээ л хийдэг ээж гэж төсөөлдөг байх
00:44.6
00:45.6
Үнэндээ бол тийм биш
00:45.7
00:47.9
Би бүтэн цагийн ажилтай
00:48.0
00:53.7
Хэрвээ Зеро вэйст байгаагүй бол би завгүй, илүү нарийн цагийн хуваарьтай ажлаа хийх байсан байх
00:53.8
01:01.7
Харин Зеро вэйстийн ачаар би амьдралаа энгийн болгож, амьдралдаа юуг анхаарч, юунд илүү ач холбогдол өгөх хэрэгтэй вэ гэдгээ ойлгож авсан
01:11.7
01:18.3
Манай нөхөр ажлаасаа гарч тогтвортой хөгжлийн зөвлөх компани үүсгэн байгуулсан. Үүнийг нь би ихэд дэмжиж байгаа
01:23.6
01:34.4
Би хүнсний зах явахдаа гялгар торны оронд өөрийн хүнсний даавуун цүнхийг авч явах болсон. Мөн хуучин цагаан хэрэгслээрээ жижиг даавуун торнууд хийгээд авч ирдэг болсон
01:39.5
01:45.9
Тэгээд би яагаад мах, бяслаг, загасны худалдаачинд өөрийн гэсэн саваа авч ирж өгч болохгүй гэж бодсон
01:48.8
01:50.1
Маш их баярлалаа
01:53.4
02:02.5
Ингээд шилэн саваа авч ирж худалдагчид өгөхөд, тэд надаас: Та яагаад ингэдэг юм бэ, яагаад энэ саванд хийлгэмээр байгаа юм? - гэж асуух болсон
02:03.3
02:14.2
Би тэдэнд: Манай гэрт хогийн сав байдаггүй юм аа. - гэж хэлэхэд тэд: Аан, за.- гээд л саванд хийдэг. Ийм тайлбар өгөх нь надад хамаагүй энгийн, би яагаад ингэж амьдардаг, юуны тулд ингэдэг гэх мэтчилэн удаан тайлбар шаардахгүй илүү амар санагдах болсон юм
02:14.3
02:19.1
Зеро вэйст худалдан авалт нь хамаагүй хүнлэг, амьд харилцааг бий болгож байгаа юм шиг санагддаг
02:19.2
02:25.6
Худалдан авалт нь биднийг лангууны ард байгаа хүмүүстэй харилцан ярих шаардлагатай болгодог
02:30.1
02:32.6
Бид лангууны ард байгаа хүн болгонтой ярих хэрэгтэй болдог
02:32.7
02:42.4
Бид харилцан яриа үүсгэснээр бие биенээ илүү таньж мэдэж, мөн тэднийг таны төлөө санаа тавих боломжийг олгож илүү амьд харилцааг бий болгож өгдөг
02:47.5
02:56.3
Мөн дэлгүүрийн барааг жагстал өрсөн тавиурлуу явахын оронд шинэ жимс, ногоо задгай өрсөн тасагруу явдаг. Энэ нь хамаагүй эрүүл байдаг
02:56.4
02:59.3
Би дээрээ ямар нэгэн наалтгүй жимс хайж байна
02:59.4
03:07.3
Тийм жимс олдоно гэдэг хэцүү л дээ. Боловруулалтад ороогүй хүнсний бүтээгдэхүүнүүд ямар нэгэн савлагаагүй байдаг
03:22.6
03:25.5
Би өмнө маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан
03:25.6
03:30.4
Бараа борлуулагчийн үгэнд автаж, гадаргуу болгонд зориулж өөр өөр цэвэрлэх бүтээгдэхүүн авдаг байсан
03:30.5
03:37.4
Шил цэвэрлэхдээ нэг өөр бүтээгдэхүүн, банн угаахдаа бас нэг өөр бүтээгдэхүүн, гал тогоо цэвэрлэхэд өөр нэг бүтээгдэхүүн
03:37.5
03:44.3
Эцэст нь эдгээр бүх бүтээгдэхүүн надад хортой болохыг олж мэдсэн
03:47.1
03:54.5
Ингээд эдгээр зүйлс надад үнэхээр хэрэгтэй юу гэж өөрөөсөө асуухад бүгд хэрэггүй юм байна гэдгийг мэдэж авсан
03:59.3
04:03.2
Зеро вэйстийг гэртээ хэрэгжүүлэхийн тулд үндсэн 5 дүрмийг дарааллын дагуу дагаж мөрдөх хэрэгтэй
04:04.5
04:09.0
Нэгт, бидэнд хэрэггүй зүйлсээс татгалзах. Хоёрт, бидэнд хэрэгтэй зүйлсээ багасгах.
04:09.1
04:15.7
Гуравт, бид орлуулж болох зүйлийг орлуулж, нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж эсвэл хэрэглэсэн хуучин зүйлс худалдаж авах
04:15.8
04:20.6
Дөрөвт, багасгаж, дахин ашиглаж чадахгүй зүйлээ эргэн боловсруулах
04:20.7
04:23.4
Тавд, үлдсэн зүйлсийг ялзалж бордоо болгох.
04:28.9
04:32.9
Бидэнд хэрэгтэй ариун цэврийн бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд энд байна
04:34.1
04:39.8
Хацар өнгөлөгчийн оронд би кокоа нунтаг хэрэглэдэг
04:39.9
04:45.1
Энэ шилийг дүүргэхэд ердөө 77 цент л зарцуулагдсан. Органик бүтээгдэхүүн
04:45.2
04:49.3
Мөн сормуусны будгаа ч би өөрөө хийдэг. Дөрвөн төрлийн орц ордог
04:54.3
05:02.9
Анх 2010 онд, манай нөхөр хогийн савруугаа хараад энд бараг юу ч байхгүй байна шүү дээ гэж хэлсэн
05:03.0
05:09.2
Би түүнд тэгвэл өөрсдийн хогоо цуглуулаад нэг шилэн саванд хийчихье, нэг жилийн хугацаанд хэр их хог цугларах нь уу харцгаая гэсэн
05:10.2
05:20.5
Ингээд бид дөрөв бүтэн жилийн хугацаанд ганцхан шил хог тарьж байгаагаа мэдэж авлаа
05:20.6
05:25.4
Энэ бол манай гэр бүлийн, дөрвөн ам бүлийн 2014 онд гаргасан нийт хог
05:25.5
05:34.4
Эдгээр нь пасспортын хавтас, жимсний наалт, угаалтуурнаас гарсан зүйлүүд байна.
05:43.7
05:47.2
Анхандаа манай нөхөр намайг нэг их дэмждэггүй байлаа
05:47.3
05:53.6
Зөвхөн манай гэр ахуйн өөрчлөлт юуг ч өөрчлөхгүй шүү дээ гэж хэлэхэд нь би түүний буруу бодож байгааг нотлох боломжтой санагдсан
05:53.7
06:02.3
Ингээд зеро вэйстийн блог, номны ачаар олон мянган хүн дэлхий даяар энэ амьдралын хэв маягийг хүлээн авч, хэрэгжүүлж эхэлсэн
06:02.4
06:10.1
Нөхрийн маань бас нэг санаа зовж байсан зүйл бол энэ амьдарлын хэв маяг өртөг өндөртэй, их зардал гарна гэж бодож байсан
06:11.2
06:18.4
Би түүнд дансны үлдэгдлээ шалгая, Одоо болон зеро вэйст амьдралын хэв маягийн дараах зарцуулж байгаа мөнгөө харьцуулж үзье гэж хэлсэн
06:18.5
06:23.1
Харин бид энэ амьдарлаар амьдарснаараа зарлагынхаа 40% -ийг хэмнэж байгаагаа мэдсэн
06:23.2
06:27.3
Мэдээж шүү дээ, бид өмнөхөөсөө хамгаагүй бага худалдан авалт хийж байгаа
06:32.6
06:38.0
Манай хүүхдүүд Зеро вэйстийг миний ажил гэж хардаг. Тэр нь үнэн юм
06:38.9
06:53.1
Гэрийн ажил болон гэрт юу худалдаж авахыг би шийддэг. Зеро вэйст бол гэрийн гадна гэхээсээ гэрийн дотор хийгддэг зүйл
06:56.8
07:00.1
Маш олон хүмүүс, Өө зеро вэйст чинь их төвөгтэй хэмээн боддог
07:00.2
07:06.3
Эхлээд үүнийг ойлгож өөртөө хэрэгжүүлэхийн тулд, ямархуу маягаар зохицуулж болох уу гэдгээ мэдэж авах нь мэдээж хэрэг бага зэрэг төвөгтэй
07:07.0
07:15.0
Сайн дураараа энэ амьдралын хэв маягийг хүлээн авч таньж мэдэхэд багагүй цаг хугацаа орно шүү дээ
07:16.0
07:21.0
Хувцасны шүүгээг үзье л дээ. Энэ манай нөхрийн тавиур, энэ харин минийх.
07:22.3
07:31.2
Та хэрэглэхгүй зүйлээ, өөртөө байлгах нь тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр хүн хэрэглэх боломжийг хааж байна гэж хэлж болох юм
07:41.0
07:53.0
Намайг блогоо эхлүүлэхэд, энэ хэв маяг дэлхий дахинд түгнэ гэж би зүүдэндээ ч төсөөлж байсангүй
07:54.0
07:59.7
Өнөөдөр миний ном, блог мянга мянган хүмүүс, гэр бүлүүдэд урам өгч зоригжуулж энэ хэв маягаар амьдрахад нь тус дэм болж байна
08:03.1
08:09.1
Мөн шинээр бизнес эрхлэгчид үүнээс санаа авч ажил хэрэг болгож, зеро вэйст дэлгүүр нээсэн.
08:10.0
08:22.0
Өдөр бүр шинээр бизнес эрхлэгчдийн надаас урам авсан талархлын имэйл ирдэг
08:22.1
08:23.5
Энэ гайхалтай биш гэж үү