CaptionsMaker
.com
EaDonna- Эгэл хүн (Audio)
Edit Subtitles
Download Subtitles
SRT
TXT
Title:
Description:
Lyrics: Тэр хамгийн орой сэрдэг ч хамгийн түрүүнд ирдэг нэгэн Тэр хамгийн оройд хүрсэн ч магад хамтын хүч рүү чихнэ Тэр хамгийн ганган нь гэхдээ хамгийн даруухан дуугүй нь Хэлэхийг минь чагнан ганц үгээр хариулахдаа муугүй Санасандаа сарвайдаг сарвайснаа заавал атгадаг Савны тал хоол хийсэн ч сэтгэл ходоод хоёрыг цатгадаг Татагддаг хүмүүс түүний цөөн тоотой ч чанартай ярианд Тататлаа инээдэг цөөвөр чоно шиг нус шүлс минь савриад Авирах зорилгын уул өөд гишгүүр болсон найз минь Алга амьдралын хамгийн амттай үед, хаачсан бэ Инээсэн төрх залуудсан зурагтай жааз Харах бүрт залгилмаар санагдана хундагатай дарс Гутарсаар сэтгэл өдөр бүр гударсаар Урсгамаар нулимсыг хувин хувингаар Чаддаг бол зориулаад бүтэн симфони хөгөлмөөр Дэлхий рүү буцаж ирэх замыг нь олоод хөтөлмөөр Дурсамж секунд бүрт ундарч сэтгэлийг гүн хөдөлгөөд Хорвоо чи хүнийг ядаж жар хүрэхээр нь өтөлгөөч Найз гэдэг унах цагт тулах өөдлөх цагт түших хүн найз гэдэг эргэлзэхэд найдах бардахад даруулах хүн Найз гэдэг төөрч төрсөн ах төрөл садангаас дутуугүй хүн Найз гэдэг надад нандин эгэл хүн төрсөн нь ч үхсэн нь ч толбо үлдээхээргүй жижиг Тоост хорвоогийн нэгэн хэсэг эгэл бор хүү Амьд явсныг нь батлах юм нас барсан бичиг Түүнд зориулж тэрлэгдсэн шүлэг ширхэг өгүүлбэргүй Бусдын хувьд эгэл хүн гэхдээ надад бол эгэлгүй Байнга л өгдөг байсан тэр эргүүлж хэзээ ч нэхэлгүй Хар санаат олон хорвоогийн ганц цайлган нүгэлгүй Хүний орхисон орон зай үлдээсэн шарх нь нэг л гүн Магадгүй эдгэхгүй Байхгүйд чинь итгэхгүй Буцаад ирээч гуйя дахиж хорон үгээр чамайг хэмлэхгүй Дуунууд минь над шиг доголдоно ямарч хэмнэлгүй Зурагдсан пянз шиг тоглогдоно дурсамж мэдрэл рүү Харамсал харуусал дүүргэн тархинд өдөр бүр дайн мэт Харавсан сум шиг өдрүүд гэвч би л ганцаар байрандаа мэт Надаас ч илүү дууг минь цээжээр мэдэх ганц fan минь Хүний нутгийн хүйтэн тэнгэрийг хамт бүлээцүүлсэн хань минь Юу төсөөлж явсан бол юу мөрөөдөж асан бол Ядаж хэсэг нь ч болтугай биелсэнг мэдэж амжилгүй тасран хол Одсон эр хүний нэр наснаас өөр яг юуг би мэдэх бол Гомдсон мэт нүд нь нэвт ширтэх зураг нь сүүлийнх гэж хэлсэн бол Туулсан амьдралдаа тэр сэтгэл хангалуун одох байсан болов уу? Түүнд хандаж хэлхэсэн хэдэн үг хүрэхэд дэндүү хожуу… Жаазтай зураг Өмнө нь хааяа асах зул Удахгүй ор сураг Тасрах дурсамж дунд яралзуулж Үргэлж инээдэг туранхай бор хүү Бодогдох бүрт хоёр нүдэнд нулимсан бүрхүүл R.I.P R.u.N.N.e.R. a.k.a Шагшуурчин 1996.06.18-2021.12.09 🤍 Forever in heart. Найзын минь хамгийн анх зааж өгсөн хайртай япон дуунаасаа аяыг sample-длаа. Thanks to prismobeats for always making the best beats and mix mastering for me.
YouTube url:
https://www.youtube.com/watch?v=oV265D8lRn8
Created:
20. 6. 2023 17:26:57